Манай сайт иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилгоор "Хэрхэн сайн хуримтлуулагч болох вэ?" арга хэмжээг  энэ сарын 30 буюу маргааш 11 цагт Pro one цамхаг дахь Workcentral-д зохион байгуулах гэж байна. 

Workcentral Mongolia-тай хамтран зохион байгуулж байгаа үйл ажиллагааны зочин бол "Голомт" банкны иргэдийн бизнесийн хэлтсийн захирал Т.Дэнсмаа юм. Тэрбээр хуримтлалыг үүсгэх энгийн аргууд, түүний ач холбогдлын талаар сонирхолтой яриа өрнүүлнэ. Бид бүгд л хуримтлал үүсгэж томоохон зорилго тавин түүндээ хүрэхийг хүсдэг. Гэвч тэрхүү зорилгодоо хүрэх арга барилаа мэдэхгүйгээс болж замдаа шантардаг. Тэгвэл энэхүү санхүүгийн боловсрол олгох арга хэмжээний зочин маань хуримтлуулахдаа шантрахгүйн тулд өөрийгөө хэрхэн урамшуулах, ямар хөшүүрэг хэрэглэх, санхүүгийн саад бэрхшээлийг хэрхэн урьдчилан харж даван туулах талаар зөвлөгөө өгөх юм. 

Энэ удаагийн арга хэмжээнд ирсэн зочдод Голомт банкнаас 10 мянган төгрөгийн хадгаламж нээлгэх эрхийн бичгийг өгөх юм. Та эрхийн бичгээ цахим үнэмлэхтэйгээ Голомт банкны аль ч салбарт хандан хугацаатай хадгаламж шинээр нээлгэх эсвэл хугацаат хадгаламжиндаа орлого нэмүүлэх боломжтой аж. Уг эрхээр хүүхдийнхээ нэр дээр ч хадгаламж нээлгэх боломжтой.


"Хэрхэн сайн хуримтлуулагч болох вэ?" арга хэмжээ

Хэзээ: Маргааш буюу 6 сарын 30

Хаана: Pro one цамхаг Workcentral

Холбогдох утас:88008512


https://www.facebook.com/events/914347595436191/

Хуримтлал тань өсч, Хур баян болтугай