Хүн өөрт байгаадаа талархахын оронд хол харагдах гялтганах зүйлсэд дурладаг билээ. Байгаль дэлхий, амьдрал бидэнд юу өгсөн тэрэндээ сэтгэл хангалуун байж, тайван амьдрахад тань туслах бясалгалын аргыг зааж өгье.



1. Өөрт эвтэйхэн байрлал аван суугаарай. Нүдээ аниад гүнзгий амьсгаа ав

2. Дэлхий ертөнцөд юу хамгийн хэрэгтэйг тунгаан бод. Сайхан сэтгэл, амьдралд талархах, зэрлэг байгаль, бороо цас гээд л бүх сайхан бүгдийг бодоорой.

3. Дэлхий ертөнцөд юу илүүц байгаа талаар бод. Сэтгэл гутрал, нийгмийн харилцааны доголдол, агаарын бохирдол зэрэг

4. Энэ дэлхий дээр зүгээр ч нэг төрөөгүй гэдгээ ухаар. Та юу бүтээхээр төрсөн бэ энэ талаараа тунгаагаарай.

5. Амьсгал. Амьсгалаа авахдаа дэлхийд сайн сайхан зүйл нэмж байна гэж бод төсөөл. Харин гаргахдаа муу муухай бүгдийг гаргаж байна гэж бодоорой. 

6. Зүрх сэтгэлээ нээж, юу мэдрэгдэж байна тэрнийгээ хүлээн зөвшөөр

7. Алгаа хавсран цээжиндээ наагаад “Өдөр бүрийг талархан хүлээн авч, байгаль дэлхийгээ хайрлах болно" гэж өөртөө хэлээрэй.



Дээрх дасгалыг хийснээр та тайвширч, бясалгалын мөн чанарт бага ч атугай ойртох болно. Та өдөр бүр бясалгаарай.