Орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг цайны газруудыг цэгцэлэх ажлыг эхлүүлээд байна. НМХГ уг ажлыг эхлүүлэхдээ оршин суугчдын гомдлоос гадна стандарт шаардлага хангаагүй, аюулгүй байдлын дүрэм зөрчсөн, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй газруудаас эхэлжээ. 

Гэхдээ эхний ээлжинд эдгээр газруудыг шууд хаачихгүй, эхлээд стандарт шаардлага хангаагүйг нь хаах саналаа нийслэлийн Захирагчийн ажлын албанд хүргүүлжээ. Эдгээр газруудын ихэнх нь дуу чимээ ихтэй, шатдаг хий хэрэглэдэг, агааржуулалт байхгүй, утаа хиншүү их гаргадаг гэсэн шалтгаан бүдэрсэн ажээ.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотод нийт 800 гаруй цайны газар орон сууцны нэг давхарт үйлчилгээ явуулж байна. Иргэн та цайны газартай холбоотой санал хүсэлтээ 7012-8012 дугаарт болон ЗШШТХ 6.2-т заасны дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ирж мэдүүлээрэй.