“Мацаг – Байгалийн эмчилгээ” номын зохиогч, иогийн багш Т.Алтангэрэл манай сайттай хамтран "Эрүүл Монгол хүн" буланг хөтөлж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг "ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН" фэйсбүүк хуудаснаас авна уу.

Өтгөн хаталт өөрт хэрэгтэй тосоо хэрэглээгүйгээс болон биед сайн гэж хэт их зохисгүй ус ууснаас үүдэлтэй. Манайхан өтгөн хаталтаас болж хэвлий хийгээр дүүрэн унжихыг жин ихэслээ гэж сандардаг. Миний анзаарснаар харваас сайхан 40-50, 50-60 кг хооронд жинтэй, барууны хүмүүстэй харьцуулахад  Монголчууд бие, жин маш багатай боловч хэвлий үргэлж асуудалтай байдаг нь хийтэй байнаа л гэсэн үг. Тиймээс ус тос хоёрыг тохируулж хэрэглэх нь чухал. Мөн арга билгийн ухааны дагуу хийн хүйтэн сэрүүн хөдөлгөөнтэй шинжийн эсрэг чанартай хоол хүнс хэрэглэж, хөдөлгөөнөө зөв зохистой тааруулах учиртай.

Нэг зүйл анхааруулахад хуурай сэрүүн уур амьсгалтай монгол орны хувьд коксын тос нь үнэхээр тохирохгүйг өөрийн бие болон бусдаас ирэх мэдээллээр олж тогтоосон.