Хонгконгод нэгэн эмэгтэй өтгөн нь хатсаны улмаас өөрийгөө хэт хүчлэн дүлсэн нь 10 жил хүртлэх ой санамжаа алдахад нь нөлөөлсөн байна. 

Гэр бүлийн гишүүд нь уг хэрэг явдлын дараа яаран эмнэлэгт очсон ч эмч нар түүний тархи хэвийн ажиллаж байгааг олж тогтоожээ. Эмч нар бүсгүйг хэвийн болсны дараа энэ талаар дуулгахад тэрээр түр хугацаанд ой санамжаа алдсанаа огт мэдээгүй гэж хариулсан байна.

Мэдрэлийн эмч Пенг Шиахон хэлэхдээ богино хугацааны ой санамжийг эмнэлгийн нэршлээр “тогтворгүй глобал амнезиа” хэмээн нэрлэдэг гээд энэ нь өтгөн хаталтын үед хэт хүчлэн дүлсэнээс тархин дахь хүчил төрөгчийн хэмжээ буурсантай холбоотой хэмээн тайлбарлажээ. Энэ тохиолдол нь маш ховор гэнэ. Үүнээс гадна богино хугацаанд ой санамжаа алдах нь хүнд зүйл өргөх эсвэл хэт сэтгэл хөдлөлтэй хүмүүст тохиолдох магадлалтай өвчин юм. 

Эх сурвалж: https://nextshark.com/