Хэрвээ танд хүнд үйл явдал тохиолдсон, хэцүүхэн өдрийг өнгөрүүлсэн эсвэл зүгээр л сайхан мэдрэмж өгөх хөнгөн төрлийн кино хайж байвал дараах киноны жагсаалтыг танд санал болгож байна. 

Инээд дархлаанд сайн нөлөөтэй гэдгийг битгий мартаарай. 

Late Night

Үдшийн шоу нэвтрүүлгийн алдартай шоуны хөтлөгч Кэтрин Ньюбери халагдахын даваан дээр иржээ. Түүний шоуны үнэлгээ буурч, амжилт нь буурав. Харин тэр юуг буруу хийснээ ойлгосонгүй, мухардалд ордог. Хүрээлж буй эрэгтэй хамтрагчид нь түүнийг уурлуулахаас айдаг учраас ажлаа алдахгүйн тулд юу ч хэлж зөвлөдөггүй. Молли тэдний багт элсэх хүртэл бүх зүйл аймшигтайгаар үргэлжилж байв. Тэр Кэтринтэй маргаж, юу гэж бодож байгаагаа хэлэхээс үл айна. Магадгүй түүний шинэ төрх Катерины карьерыг аварч магадгүй юм. /IMDb үнэлгээ — 6.5/


The Specials

Бруно, Малик нар аутизмтай болон өсвөр насны хүүхдүүдийг 20 гаруй жил сурган хүмүүжүүлсэн юм. Тэд хүүхэд бүр хайрлагдах ёстой гэж үздэг. Хүүхдүүдэд найз нөхдөө олж, амьдралдаа илүү сайн дасан зохицоход нь туслахын тулд тэднийг нэгтгэж, баг болгохоор шийддэг. Тэр хоёрын хийсэн үйлдлийн үр дүн бусдыг гайхшруулах болно. /IMDb үнэлгээ — 7.6/


My Masterpiece

Артуро, Рензо нар удаан хугацааны найзууд. Артуро галерейтай, уран зураг зардаг нэгэн. Ренцо сайн зурдаг ч ганцаардмал нэгэн бөгөөд захиалгад зориулан зурсан зургийг жинхэнэ урлаг гэж боддоггүй. Яваандаа Рензогийн зургууд олны анхаарал татахаа болино. Харин Артуро нас барсны дараа зураачдын бүтээлүүд илүү их үнэлэгддэг болохыг гэнэт санадаг. Тэрээр суут төлөвлөгөө гаргаж, илүү их мөнгө олохыг хичээдэг. /IMDb үнэлгээ — 7.1/

100 Things

Дотны найзууд болох Тони, Пол нар чинээлэг, өөрсдийн хүссэн болгоныг худалдаж авах дуртай залуус. Маш олон гутал, хувцас, төхөөрөмж, цахилгаан хэрэгслүүд гэрээрээ нэг хөглөрүүлдэг. Гэтэл нэг  өдөр хоёулаа хов хоосон орон сууцандаа нүцгэн сэрдэг. Дараа нь тэд үдэшлэг дээр ердийн зүйлгүйгээр амьдрах боломжтой хэмээн бооцоо тавьснаа санадаг. Одоо тэдний бүх зүйл агуулахад түгжигдсэн бөгөөд тэд өдөрт нэг л зүйлийг авах боломжтой. /IMDb үнэлгээ — 7.1/

Greener Grass

Энэ бол хотын захад амьдардаг 2 баян гэрийн эзэгтэйн тухай өгүүлдэг хөгийн явдлаар дүүрэн кино юм. Тэдний нэг нь бяцхан охиноо найздаа өгдөг. Дараа нь тэр хүүгээ нохой болж хувирахыг хардаг. Тэдний галзуу ертөнцөд бүх зүйл ердийн мэт харагддаг. /IMDb үнэлгээ — 6.3/

Murder Mystery

Гэрлэснээсээ хойш 15 жилийн дараа Ник, Одри нар Европ руу аялахаар шийддэг. Нислэгийн үеэр тэд Английн нэгэн язгууртантай танилцаж үйл явдал өрнөнө. Тэд дотносож авга ахынхаа завинд хэсэг хугацааг хамт өнгөрүүлэхийг урьдаг. Аяллын үеэр завин дээр аллага гарна. Одри нөхрөө энэ хачин гэмт хэргийн мөрдөх ажиллагаанд татан оруулсан хачирхалтай түүх. /IMDb үнэлгээ — 6.0/

Booksmart

Сургуулийн найзууд нэр хүндтэй коллежид элсэх зорилгоор сургуулиас зохион байгуулсан бүх үдэшлэгийг алгасдаг. Тэд коллежид амжилттай орох эрх авсан ч үдэшлэг үл алгасна. Энэ үеэр ангийнх нь хүүхдүүд мөн коллежид  суралцах болсныг олж мэддэг. Охидууд уурлаж бухимдаж, тэд нэг шөнийн дотор орхигдуулсан зугаагаа нөхөхөөр шийддэг. /IMDb үнэлгээ — 7.2/

The Whistlers

Кристи нь Гилдад маш их хайртай тул түүний төлөө юу ч хийхэд бэлэн. Кристи цагдаагийн ажилтан бол Гилда эрүүгийн ертөнцтэй холбогдсон нэгэн юм. Гилда нэгэн төвөгтэй зүйлд хутгалдаж Кристи түүнд туслахын тулд тусгай исгэрэх арга сурна. Мөн Гилдагийн хамтрагчийг шоронгоос суллах зэргээр үйл явдал өрнөнө. /IMDb үнэлгээ — 6.6/


Dear Eleanor

15 настай 2 найз, Элли, Макс нар гэрээсээ зугтаж, улс даяар аялах аялалд гардаг. Тэд Элеанор Рузвелтийг олж, Эллигийн ээжийн сүүлчийн мөрөөдөл биелүүлэхийг хүсдэг. Түүний хүсэл нь улсын тэргүүн хатагтайтай уулзах байсан юм. /IMDb үнэлгээ — 6.0/

The Weasel’s Tale

Залуу хос хөгшин настай 4 киноны уран бүтээлчдийн амьдардаг үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахыг хүсдэг: найруулагч, сценарист, өмнө нь алдартай байсан ч хожим нь мартагдсан жүжигчин болон түүний нөхөр мөн жүжигчин. Хүслээ гүйцэлдүүлэхийн тулд хосууд тэдний фэнүүд мэт дүр эсгэдэг. Гэвч эдгээр настай хүмүүс тэдний төсөөлсөнөөс илүү зальтай, ухаантай болохыг тэд олж мэддэг. /IMDb үнэлгээ — 7.3/


Эх сурвалж: https://brightside.me/