Цагаан сарын дараа хэвийн боовоо идэж дуусгана гэдэг айлуудад багагүй асуудал үүсгэдэг. Зарим нь тааруухан амьдралдаа айлуудад хандивладаг бол хогийн савандаа "залдаг" айл ч бий. Нэгэнт сар шинээр айл гэрийн хүндэтгэлийн идээ болсон зүйлээ хаяна гэдэг тийм ч тохиромжтой арга биш. Тэгэхээр энэ удаа хэвийн боовоо хэрхэн амтат кекс хийх аргыг хуваалцаж байна.

Жор:

-Ул боов 1 ш

-Өндөг 2 ш

-Сүү 200 гр

-Сахар 100 гр

-Бялууны хөөлгөгч 1 уут

-Ванил пуддинг 2 цайны халбага

Эхлээд хэвийн боовоо жижиглэж бутлаад миксердээрэй. Мөн 2 ш өндөг 100 гр сахараа хольж хутгаад дээр нь бутласан хэвийн боовоо хийнэ. Дээр нь сүү болон хөөлгөгч, ванил пуддингээс 2 халбага нэмж гар холигчоороо сайн хутгана. Ингээд л шарах шүүгээндээ хийгээд 180 хэмд 35-45 минут жигнэхэд амтат кекс бэлэн болно. 

Видео бичлэгийг эндээс үзнэ үү