“Хэвтүүл” хөдөлгөөнийхөн Сүхбаатарын талбайд жагсаж байна. 

Тэд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас хамаарал бүхий компани нь зээл авсан УИХ-ын гишүүд болоод төрийн өндөр албан тушаалтнууд хариуцлага тооцохыг шаардаж байгаа юм.

Хариуцлага нэхэх зорилгоор уг жагсаалыг долоо хоног бүрийн бямба гаригт зохион байгуулахаар болсон билээ.

Тус хөдөлгөөний тэргүүн Э.Тамир "Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудалтай холбоотой хэргийг орхигдуулсан. Тэд бага хүүтэй зээл авч болж байхад жирийн ард иргэд авч яагаад болдоггүй юм. Тиймээс ЖДҮ-ийн асуудал хөндөгдсөн цагаас эхлэн идэвхтэй тэмцсээр байна. ЖДҮ-чин гишүүд суудлаасаа татгалзах ёстой" гэсэн юм.