Энэ цаг үед  “Хүү, охиныхоо хичээлийн хоцрогдлыг бууруулахад ээж, аав, гэр бүлийнхэн хэрхэн тусалж, дэмжих вэ?” гэсэн асуултын хариу нэн чухал байгаа билээ. Уг асуултын хариуг олоход аав, ээж, гэр бүлийн гишүүд болон сурагчдад туслах дасгал ажлын дэвтрүүд бэлэн боллоо.

Дасгал ажлын дэвтэр нь цар тахал, хөл хорионы улмаас зайнаас суралцаж буй 1-р анги ба 2-р ангийн сурагчид гэр бүлийнхнийхээ тусламжтайгаар агуулгын хоцрогдлоо нөхөхөд дэмжлэг үзүүлэх бөгөөд, ээж аав, гэр бүлийн гишүүд хүүхдүүддээ туслах, хамтран суралцах агуулга, арга зүйг багтаасан.

НҮБ-ын Хүүхдийн Сан, Боловсрол, шинжлэх ухааны яам болон Монгол улсын боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн хамтын ажиллагаа, хүчин чармайлтын үр дүнд дасгал ажлын дэвтрүүд нь 1 ба 2 ангийн сурагчид, тэдний гэр бүлд хүрч байгааг дуулгахад нэн таатай байна.

Хүндэт ээж аав, гэр бүлийн гишүүд та бүхнийг дасгал ажлын дэвтрүүдийг татан авч хүү, охинтойгоо хамтран суралцахыг урьж байна.

Дасгал ажлын дэвтэр

НҮБ-ын Хүүхдийн Сан, БШУЯ болон МУБИС-н Багшийн сургууль

Монгол хэл

Татаж авах

Боломжит сонголтууд                                 1-р анги                                 2-р анги