Thai гоо сайхны салон хиймэл сормуус наахдаа Супер цавуу ашиглан нааснаас болж нэгэн бүсгүй сормуусгүй үлдлээ. 

Таиландад нэгэн бүсгүй хиймэл сормуус хийлгэсний дараа нүд нь маш их хавдсанаас Фара гэх гоо сайханч дээр тусламж гуйн очиж үзүүлжээ. Гоо сайханч бүсгүйн сормуусыг салгах үедээ тус хиймэл сормуусыг супер цавуугаар наасныг олж мэдсэн байна. 

Тэрээр охид бүсгүйчүүдэд найдваргүй гоо сайхны салон болон хувь хүнд хиймэл сормуус наалгахгүй байхыг анхааруулж тус бичлэгийг хийсэн байна.