Германы Олденбургийн олон улсын кино наадам энэ сарын 13-15-нд болж өндөрлөлөө. 26 дахь жилдээ болж буй тус наадмаас жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгийн найруулсан "Хийморь" кино  "Spirit of Cinema" буюу "Кино урлагийн амин сүнс" шагналыг хүртжээ.

Тэрбээр шагналаа гардан аваад баярласан сэтгэгдлээ хуваалцсан бөгөөд "Бид Монгол морины туурайгаар нэгэн цагт дэлхийн талыг тамгалж явсан бол өнөөдөр европын соёл дунд, тэр дундаа кино театрын дэлгэцийн дор олон улсаас ирсэн янз бүрийн үзэл бодолтой, янз бүрийн соёлтой хүмүүст Монголыхоо түүх соёлоо,монгол хүн, монгол морио энд тамгалан тунхаглаж, хүлээн зөвшөөрүүлж байгаадаа баяртай байна" хэмээн хэлжээ.

Тус кино нь монгол морины түүх, монгол ёс заншил, ахуй, соёлыг харуулсан бүтээл юм.