Индонез дахь орон нутгийн цэцэрлэгт хүрээлэнгээс хүмүүсийн хэрцгий үйлдлийн улмаас зовж зүдэрсэн эх орангутан /хүн дүрст буюу хүнтэй хамгийг төстэй бич/ болон түүний бяцхан зулзагыг аварчээ. 

Тодруулбал, Өнгөрсөн бямба гарагт Байгалийн Нөөц Хамгаалалтын агентлаг “Aceh” нь Суматрагийн тэдгээр орангутаныг Бунга-Танджунг тосгоны цэцэрлэгт хүрээлэнгээс олж, нүүлгэн шилжүүлсэн байна. Эх орангутан аврагдсан бол нэг сар ч хүрээгүй бяцхан зулзага нь удаан тэсэлгүй амьсгал хураасан гэж Straits Times агентлаг мэдээлжээ. 

Үндэсний гамшигийн менежментийн агентлагийн Тоо баримт, мэдээллийн албаны дарга Sutopo Purwo Nugroho хүчирхийлэлд нэрвэгдэж, шархадсан тэдгээр амьтны зургийг цахимд нийтэлсэн байна. 

Ойролцоогоор 30 настай болох эх орангутан нь хурц үзүүртэй зүйлээс биедээ шархдсан байсан ба түүний биеэс хийн бууны 74 ширхэг сум олджээ. 

 

Харамсалтай нь бяцхан зулзага нь хоол тэжээлийн дутагдал, гэмтэлээс үүдэн үхсэн байна. Нөхөн сэргээх эмчилгээний дараа эх орангутаныг байгальд нь буцаан тавих аж.

Индонезийн орон нутгийн байгууллага болон амьтдыг хамгаалах идэвхтэнүүд орангутаныг хамгаалахаар хүчин чармайлт гаргаж байгаа ч хулгайн анчид авласаар байгаа нь аюул учруулсан хэвээр байна. 

Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр дөнгөж төрсөн орангутаныг хулгайлан тэжээмэл амьтан болгохоос гадна нас ахисан орангутаныг зарах эсвэл хүнсэнд хэрэглэдэг аж.


Эх сурвалж: nextshark.com