Эмэгтэйчүүдтэй хандахдаа хил хязгаараа давсан үйлдэл хэд хэдэн удаа гаргаж байсан гэдгээ жүжигчин Арнольд Шварценеггер хүлээн зөвшөөрч байгаагаа “Men's Health” сэтгүүлд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Бэлгийн хүчирхийллийг эсэргүүцсэн хөдөлгөөн болон MeToo хөдөлгөөнд нэгдсэн хүмүүсийн талаар тайлбар өгөхийг түүнээс хүсэхэд тэрбээр ийм хариулт өгчээ. Гэсэн хэдий ч гаргасан үйлдэл болгоноосоо түрүүлж уучлалт хүсдэг байснаа тэрбээр хэлсэн байна.  

"Калифорни муж улсын амбан захирагч болох үедээ би хэнийг ч иймэрхүү алдааг дахин давтаасай гэж гэж хүсээгүй. Би эр хүн. Ямар хүн байх ёстой байх талаархи миний үзэл бодол өөрчлөгдөхгүй. Миний хайрласан анхны эмэгтэй бол ээж минь юм. Би энэ гайхалтай эмэгтэйг хүндэлдэг байсан бөгөөд эмэгтэйчүүдэд байнга хүндэтгэлтэй ханддаг байсан” хэмээн Шварценеггер ярьсан байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг