Хилийн 0146 дугаар ангийн хариуцсан хэсэгт өнгөрсөн сарын 28-30-ны өдрүүдэд цаг агаар эрс муудан хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас орон нутгийн ард иргэдийн 1790 тооны адуу, 80 орчим тооны үхэр шуурганд уруудан улсын хилд тулсан байна.

Хилчид хилд тулсан малыг тогтоон нутгийн гүнд татаж эздэд нь хүлээлгэн өгч ард иргэдэд учирч болох 756.0 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн байна. 

Мөн саяхан Дорнод, Сүхбаатар аймгийн хилийн хэсгээр шуурганд уруудан 500-гаад бод хилд тулсныг хариуцсан нутаг дэвсгэрийн хилчид тогтоожээ. Орон нутгийн ханшаар тооцож үзэхэд 160 гаруй сая төгрөгийн хохирол иргэд, малчдад учирч болзошгүй хохиролоос урьдчилан сэргийлсэн аж.