БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын зүүн нутагт орших Жянсу мужийн химийн үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас амиа алдсан хүний тоо 78 болж нэмэгдсэн тухай Яньчэн хотын дарга Цао Лубао хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Дэлбэрэлтийн улмаас өмнө нь 67 хүн амь үрэгдсэн тухай мэдээлсэн байна.


Дэлбэрэлт болсны улмаас бэртэж гэмтсэн 13 хүний биеийн байдал тун хүнд, 66 хүний биеийн

байдал хүнд байгаа тухай “Xinhua” агентлаг мэдээлсэн байна.


Жянсу мужийн "Чэньзяган" аж үйлдвэрийн паркийн бүс дэх “Жянсу Тяньжин” химийн үйлдвэрт пүрэв гарагт орон нутгийн цагаар 14 цагт дэлбэрэлт болсон юм. Дэлбэрэлт маш хүчтэй байсан бөгөөд цохилтын долгионд нь ослын газраас 5 км-ын радиуст оршдог байшингуудын цонх хагарсан байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг