УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан хэмээгдээд буй УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргажээ.

Тус шийдвэрийг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы хуралдаанд өргөн мэдүүлнэ. Ингэснээр Б.Батзоригийг албан тушаалаас нь огцруулах эсэх эцсийн шийдвэрийг УИХ гаргах юм.