Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандлаа. Тэрбээр Засгийн газар болон Монголын зэс корпораци ХХК хоорондын хэлцэлд ХХБ-ны төлөөллийг оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. 

Мөн хүсэлтэд Засгийн газраас олон нийтийн дунд сөрөг мэдээлэл хийснийг, ХХБ-ны удирдлагуудыг хууль бусаар баривчилсан талаар ч дурьдсан байна.