Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зарласан "Иргэн бүр эрсдэлгүй орчинд" аяны хүрээнд "Хог бүр баялаг" сэдэвт бүтээлийн уралдааныг  зарласан. Тус уралдааныг  нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн 10-14 насны сурагчдын дунд зохион байгуулсан бөгөөд өнөөдөр хог хаягдлаар хийсэн шилдэг бүтээлүүдийг тодруулж, шалгарсан сурагчдад шагналыг гаруулан өглөө.