Энэ бол хогийн цэг биш. Дэлхийн ноён оргил Эверест юм. Хүмүүс тэр бүр хүрдэггүй хүний хөл хүрдэггүй газрыг хүртэл хогоор дүүргэж орхиж. Судлаачдын үзэж буйгаар Эверестийн оргилд гэхэд 25 тонн гэж хэвтэж байгаа нь тогтоогджээ. Ихэнх нь тэнд очсон хүмүүсийн авч явсан усны сав, хүчилтөрөгчийн хийн сав, майхан эзэлж буй.Мөн уулчдын авч явсан шар айрагны сав, лааз, хоолны сав, аяллын төхөөрөмж таяг зэрэг зүйл байдаг ажээ.

Уг хогийг цэвэрлэх тал дээр Эверестийн оргилд авирагч уулчид болон туслах ажилтан бүр оргилоос буух замдаа 8 кг хог хаягдал цуглуулж авчрах ёстой гэдэг журмыг Непалийн Засгийн газраас гаргасан юм. Гэсэн хэдий боловч төдийлэн үр дүнд хүрсэнгүй. Орон нутгийн иргэд хог хаягдлаа цэвэрлэх арга сүвэгчилсээр байна.

Өмнө нь Эверест оргил уулчдын хог, ялгадсаар дүүрч байгаа тухай Балбын уулын спортын холбооноос мэдээлж байсан удаатай. Тэдний уриалгын дагуу зарим цэгүүдэд бие засах газруудыг барьж байгуулсан билээ.

Бичлэг: