БНАСАУ цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө үргэлжлүүлж, АНУ-д Пхеньянаас бэлгийн багцууд илгээх болно гэдгийг тус улсын Элчин сайд Хан Тэ Сон хэллээ. Тэрбээр мягмар гарагт Женевт болсон Цөмийн зэвсэг хураах тухай чуулга уулзалтаар ийнхүү мэдэгджээ. 

Хойд Солонгосыг цөмийн пуужингийн зургаа дахь туршилтаа хийсэнийг 30 гаруй улсын төлөөлөгчид илчилсэн. Харин Хойд Солонгос ухрах нь битгий хэл, тив хооронд пуужин тээвэрлэх устөрөгч бүхий толгой бүтээж чадсан явдлаараа бахархаж сууна. 

Тэрбээр “Сүүлд авч хэрэгжүүлсэн батлан хамгаалахын хэмжээг зөвхөн АНУ-д “хаягласан” гэж болно. АНУ энэ утгагүй өдөөн хатгалга, шахалт дарамтаа үргэлжлүүлсээр байвал хариу барихаа мартахгүй" хэмээсэн байна.