Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх онд тохионо. Ойн хүрээнд БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо 2018 оны арванхоёрдугаар сарын 8-9-нд Монгол Улсад айлчлал хийхээр болжээ.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-той албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцох аж.