Залуусын хүсэн хүлээсэн Холимог тулааны аварга шалгаруулах MGL-1 FC 12-р тэмцээн энэ сарын 27-нд болно.

Энэ удаагийн тэмцээнийг нэгэн сонирхолтой зочин үзэх юм байна. БНСУ-ын холимог тулааны Road FC холбооны ерөнхий менежер Жаке дээрх тэмцээнийг үзэж сонирхохоос гадна өөрийн холбоондоо тулалдах боломжтой, сайн тамирчдыг хайж олох зорилготой яваа гэнэ.

“New Marquee” клубт болох уг тэмцээний тасалбар хоёр янз байна. 20.000 төгрөгийн үнэтэй билет авсан хүн плитаж дээрээс буюу зогсож үзнэ. Vip суудлын үнэ 50.000 төгрөг бөгөөд тулааныг хамгийн ойроос үзэж, тэмцээний дараа аварга болсон тамирчинтай октаган дээр дурсгалын зураг татуулах боломжтой юм байна.