USA Today өдөр тутмын сонин Women in Film and Television, The Creative Coalition болон National Sexual Violence Resource Center-тэй хамтран гаргасан судалгааг нийтэлжээ. 

Судалгаагаар Холливудын эмэгтэй жүжигчдийн 94 хувь нь ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн гэсэн дүн гарсан байна. Тэд ихэвчлэн нас, албан тушаалаар илүү эрэгтэй хүмүүсийн дарамтад өртсөн. USA Today салбарын 843 эмэгтэйгээс асуулга авсны дотор продюсер, найруулагч, жүжигчид багтсан. Тэд ажлын байран дахь бэлгийн дарамтыг таслан зогсоох #MeToo хөдөлгөөний хүрээнд ийнхүү асуулга өгөхийг зөвшөөрчээ. 

Өмнө нь бэлгийн дарамтад өртсөн талаараа эмэгтэйчүүд дугарч чаддаггүй, эргээд олон нийтийн туйлшралын бай болж "Өөрөө айлгүйтсэн байх", "Өөрөө харваас өдөж байгаад даруулсан царайтай" гэх мэтээр доромжлуулдаг байв. Харин сүүлийн үед эмэгтэйчүүд өөрсдийн түүхээ хуваалцах нь олширч, үүнээс олон олон сая эмэгтэй урамшин #MeToo буюу "Би ч гэсэн", "Time's Up" буюу "Цаг нь боллоо" гэх мэт хөдөлгөөн болгосон билээ.  

Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 87 хувь нь дээд албан тушаалтнаас өөрийнх бие, гоо үзэмжийн талаар хэт илэн далангүй, эвгүй сэтгэгдэл сонссон, 75 хувь нь өөр эмэгтэйд ингэж хэлэхийг сонссон. 64 хувь нь бэлгийн харилцаанд орох санал дээд албан тушаалтнаасаа авсан, 21 хувь нь хүчирхийлүүлсэн гэж хариулжээ. Дөрвөн эмэгтэй бүрийн нэг нь дээд албан тушаалтнаас бэлгийн дарамт авсан байх юм. Тэдний 28 хувь нь энэ талаараа дээш мэдэгдэхэд ажиллах орчин нь сайжирсан гэнэ.