Баасан гарагийн өглөө Хонг Конгийн баруун хойд нутгийн Цин И арал дээр жуулчдын автобус такситай мөргөлдсөний улмаас таван хүн амиа алдаж, 30 гаруй хүн бэртэж гэмтсэн байна.

“Гурван хүн газар дээрээ нас барсан бол хоёр нь эмнэлэгт хүргэсний дараа амиа алдсан” гэж Хонг Конгийн засгийн газрын хэвлэлийн албанаас “Синьхуа” агентлагт мэдээлжээ. Ослын газарт түргэн тусламжийн 10 гаруй тэрэг ирж, хохирогчдод тусламж үзүүлсэн ба нийт 34 хүнийг ойролцоох дөрвөн эмнэлэгт хүргэсэн байна.

Цахим сүлжээнд цацагдсан дүрс бичлэгээс үзэхэд, таксины хойд хэсэг бүхэлдээ сүйдсэн байсан аж. Ослын шалтгаан нь нисэх буудал хүрэх хурдны замын зарим эгнээ хаагдсан байсантай холбоотой ажээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Xinhua