Хойд Солонгосын цөмийн бөмбөг туршдаг Пунгери бүсэд барьж байсан хонгилд 200 гаруй хүн нас барсан тухай ИТАР-ТАСС агентлаг дамжууллаа. Энэ талаар анх Японы Asahi телевиз мэдээлсэн байна. 

Тэдний хэлж буйгаар хонгилыг барьж байх явцад чулуу нурж 100 хүн дарагдсан. Тэднийг эрэн хайж, аврах явцад дахин осол болжээ. Үүнээс болж ахиад 100 хүн амь үрэгдсэн аж. 

Энэ явдал өнгөрсөн сарын 10-нд болсон гэх. Уулын чулуу ийнхүү нурсан нь Хойд Солонгос есдүгээр сарын 3-нд цөмийн бөмбөгийн зургаа дахь туршилт хийснээс үүдсэн гэж эрдэмтэд үзэж буй.