Судалгааны байгууллага Австрали, Канад, Хонконг, Ирланд, Япон, Шинэ Зеланд, Сингапур, Их Британи, Америкийн хотуудын орон сууцны зах зээлд судалгаа хийж "14 дэх удаагийн Орон сууц худалдан авах чадварын олон улсын статистик: 2018" тайлан болгон гаргажээ. Судалгааны аргачлал нь иргэдийн жилийн дундаж орлого, орон сууцны үнэтэй харьцуулах. Ингэхэд орон сууц худалдаж авах, түрээслэх бараг боломжгүй гэмээр 26 хотын нэр тодорчээ. Жагсаалтыг тэргүүлсэн өндөр өртөгтэй 10 хотыг танилцуулъя.

10. Шинэ Зеланд, Плентигийн баруун эрэг дээрх Тауранга 

Шинэ Зеландын орон сууцны үнэ цалингийн дунджаас 5.8 дахин үнэтэй. Тауранга хотынх гэхэд л жилийн дундаж цалин 50000 доллар гэж бодоход түүнээс 8.9 дахин өндөр байдаг аж. 

travellight / Shutterstock

9. АНУ, Калифорни мужийн Монтерей 

Монтерей хотод байх Салинас захиргаа 150 мянган оршин суугчтай. Орон сууцных үнэ цалингийн дунджаас 9.1 дахин өндөр. 

EQRoy / Shutterstock

9. АНУ, Калифорни мужийн Сан Франциско

Салинастай хиллэдэг Сан Франциско хүн ам ихтэй, хөл хөдөлгөөнтэй хот. Тэндхийн рон сууцны үнэ мөн л 9.1 дахин их. 

Richard Heyes/Flickr

8. АНУ, Хавай мужийн Хонолулу

Хавай мужийн нийслэл, Оаху арлын өмнөд эрэгт оршдог Хонолулу хот. Тэнд орон сууц авахыг хүсвэл жилийн дундаж цалингаасаа 9.2 дахин их мөнгөтэй байх хэрэгтэй. 

Shutterstock/Filip Carmen

7. АНУ, Калифорни мужийн Лос Анжелес

Лос Анжелес бол Америк дахь хамгийн өндөр өртөгтэй хоёр дахь хот. Орон сууцны дундаж үнэ цалингийн дунджаас 9.4 дахин их. 

blvdone/Shutterstock

7. АНУ, Калифорни мужийн Санта Барбара

Санта Барбара хот дундаж цалингаас 9.4 дахин өндөр үнэтэй орон сууцаараа эхний 10-т багтжээ. 

iStock / Dima_Rogozhin

6. Австрали, Мельбурн

Австралийн Мельбурн хотын орон сууцны үнэ 1980-аад онд орлогын дундаж хэмжээнээс хамгийн ихдээ 3.0 дахин өндөр байжээ. Улмаар 2001 онд 6.3, өдгөө 9.9 дахин өндөр үнэтэй болсон. 

Lenny K Photography/Flickr

5. АНУ, Калифорни мужийн Сан Хосе

Америкийн баруун эрэг, Сан Францискогийн тохойд байх Сан Хосе хотын орон сууцны үнэ орлогоос 10.3 дахин өндөр. Баруун эрэг хавьдаа л хамгийн өртөг өндөртэйд тооцогдож байна. 

mTaira/Shutterstock

4. АНУ, Калифорни мужийн Санта Круз

Мөн л Сан Францискогийн тохойн хот. Далайн эрэг дээрх Санта Крузын орон сууцны үнэ жилийн дундаж цалингаас 10.4 дахин өндөр байдаг гэнэ. 

Dale Cruse/Flickr

3. Канад, Ванкувер

Канаддаа хамгийн өндөр үнэтэй орон сууцтай хот бол Ванкувер. Тэндхийн орон сууцны үнэ 2004 онд 5.3 байсан бол одоо 2.35 дахин өсөж 12.6 болжээ. 

Reuters/Reuters Photographer

2. Австрали, Сидней

Австралийн хамгийн өндөр өртөгтэй хот бол Сидней. Та тэнд жилийн 50000 долларын цалинтай байлаа гэж бодоход орон сууцных нь үнэ 12.9 дахин өндөр. Та ширхэг зоос үрэлгүй 13 жил ажиллаж байж сая өөрийн гэсэн орон сууцтай болно гэсэн үг. Сиднейн орон сууцны үнэ 2001 онд орлогоос 6.3 дахин өндөр байсан ч ийнхүү хурдтай өсчээ. 

Photo by Simon Rae on Unsplash

1. Хятад, Хонконг

Хятад улсын Хонконг хот хамгийн өндөр өртөгтэй хотуудын жагсаалтыг найман жил дараалан тэргүүллээ. Тэндхийн орон сууцны үнэ жилийн дундаж орлогоос 19.4 дахин өндөр. Өнгөрсөн онд эл үзүүлэлт 18.1 байсан билээ. 

Shutterstock/cozyta