Хонконгийг Хятадын эх газартай холбох анхны өндөр хурдны галт тэрэгний үйлчилгээг өнгөрсөн ням гаригт эхлүүлж, нээлтээ хийжээ. 

Тус хурдан галт тэрэгний эхний үйлчилгээгээр Баруун Ковлүүны зогсоолоос 500 зорчигч тус улсын цагаар өглөөний 7.00 цагт хөдөлсөн гэж Шинхуа агентлаг мэдэгджээ. 

Харин Шэнзянаас 600 зорчигчтой галт тэрэг өглөөний 6.44 цагт хөдөлжээ. Цагт 200 км-ын хурдтай тус галт тэрэг нь 20 минут хүрэхгүй хугацаанд зорьсон газраа ирсэн байна. 

Нээлтээ хийсэн эхний өдөр нийт 71.000 тасалбар зарагджээ. Тус галт тэргийг ашиглалтад оруулахын тулд 84.4 тэрбум хонконг доллар ($10.8 тэрбум) зарцуулсан бөгөөд энэ нь Шанхай, Бээжин зэрэг 44 чиглэлд  үйлчилгээ үзүүлэх аж.