Хаврын улиралд яргуй идсэн ямааны мах хүний биед онцгой сайн нөлөөтэй, яргуй идэх нь дархлаа дэмждэг гэж манай ард түмэн ярьдаг. Гэхдээ энэ нь хоёр талтай.

Энэ талаар Монгол Улсын гавьяат эмч, “Оточ Одь” эмнэлгийн ерөнхий эмч П.Баатар "Манайхан шинэ гарсан яргуй идэж хүч тамир орно гэж ярьдаг. Харамсалтай нь хор нь гараагүй байхад яргуй түүн идэж могойн яр өвчин тусах нь элбэгшсэн. Мөн үүнээс үүдэн янз бүрийн өвчин тусч байна. Харин яргуй идсэн ямааны махыг борцолж чимх чимхээр хэрэглэвэл эм болдог гэж уламжлалт анагаах ухаанд үздэг. Мөн намар, хавар болон зуны дулаан цагт исгэлэн болон халуун чанартай хоол хүнсийг хэт их хэрэглэхийг зөвлөдөггүй"  гэлээ.

Улирал, цаг жамгүйгээр идэж, уух нь ходоод дотрын өвчинг хурдан үүсгэдэг талтай тул өглөө 7-9 цагт, өдөр 11-12 цагт, орой 17-18 цагт гурван удаа хооллож ирсэн талаар ном сударт бичсэн байдаг аж.

Хүмүүс хавар ядарлаа, сульдаад байна гэдэг. Энэ салхитай холбоотой аж. Учир нь хаврын салхи ядардаг. Өвөл идсэн хоолны хор хавар боловсорч шар сүвний нүх нээгддэг учраас хүнс тэжээл авах хэрэгцээ нэмэгддэг. Тиймээс салхинд бага явах нь ужиг өвчин сэдрээхгүй сайн талтай хэмээн үздэг аж.