ДЭМБ, Европын Холбооны Эмийн Агентлагаас  Валсартан эмийг өвчтөнд хэрэглэхгүй байхыг, эмчилгээнээс хасахыг анхааруулжээ. Уг эмийн найрлагад N-Nitrosodimethylamin (NDMA) гэх хорт хавдар үүсгэдэг бодис өндөр хэмжээгээр агуулагдаж буй тул ийнхүү хориглох шийдвэрийг гаргасан байна. Nitrosodimethylamin (NDMA) бодис нь хэт их харлуулж шарсан мах хиам бусад махан бүтээгдэхүүнд бага хэмжээгээр агуулагдсан байдаг гэнэ.

Хятад улсын Zhejiang Huahai үйлдвэрт үйлдвэрлэсэн энэхүү даралт бууруулах (Valsartan) эмийг олон оронд экспортолдог/импортолдог бөгөөд хэрэглээ өндөртэй аж. 

Улаанаар дугуйлсан NOVARTIS эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн даралт бууруулах энэ эмүүдийг шалгасан хавдар үүсгэх бодисгүй нь тогтоогдсон тул доорхи эмүүдийг импортлох буюу эмийг эмчилгээнд хэрэглэхийг эмч нараас зөвлөсөн байна.