Хөлбөмбөгийн 21 дэх удаагийн буюу2018 оны ДАШТ-ий шөвгийн наймд шалгарсан ОХУ-Хорватын шигшээ багийн халз тулаанСочихотын “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар /2018.07.08/шөнийн02 цагт эхэлж, 1:1 /4:3/-ээр хорватууд хожлоо.

Энэхүү тоглолтын 31 дэх минутадДзюбагийн дамжуулалтаар Денис Черыш еванхны гоолыг Хорватын хаалганд оруулсан бол 8 минутын дараа буюу 39 дэх минутадМанджукичийн дамжуулалтаар Крамарич тэнцээний гоолыг хийж 1:1 болгосон. Улмаар үндсэн цаг 1:1-ээр дууссан юм.

Харин нэмэлт 30 минутын тоглолтод Хорватын Вида 101 дэх минутад гоол оруулж 2:1-ээр хорватчууд тэргүүлж эхэлсэн. Гэвч 115 дахь минутад Загоевын өшиглөсөн торгуулийн цохилтыг Марио Фернандес мөргөж Хорватын хаалганд гоол оруулснаар 2:2 болж, хоёр багийн тоглолт тэнцээгээр өндөрлөсөн.

Ингээд торгуулийн цохилтыг гүйцэтгэхэд оросуудыг 3:4-өөрялж,хорватчууд  хагас шигшээд өрсөлдөх эрхийг авч чадлаа.

Тодруулбал, эхний цохилтыг Феодор Смолов гүйцэтгэсэн бөгөөд түүний маш сулхан өшиглөсөн бөмбөгийг Субашич төвөггүй хааж оросууд эхний боломжоо алдсан юм. Харин Брозович оросын хаалганд гоол хийж 0:1 болж Хорват тэргүүллийг гартаа авлаа. Харин хоёр дахь цохилтыг хийсэн Загоев /1:1/ тэнцээний гоол хийсэн болКовачичийн цохилтыг /1:1/ Акинфеев хааж чадсан юм.

Улмаар ОХУ-ын шигшээгийн гурав дахь цохилтыгМарио Фернандес өшиглөсөн нь хаалганы хажуугаар өнгөрч гоолын тоо 1:1 хэвээр үлдсэн бол Модричийн цохисон бөмбөг штанг цохиод гоол орсноор тоог 2:1 болгож хорватууд тэргүүлж эхэлсэн.

Харин 38 настай Игнашевич тэнцээний гоолыг /2:2/ оруулж чадсан боловч Вида гоол оруулснаар дахин хорватууд 3:2-оор тэргүүлж эхэллээ. ОХУ-ын шийдвэрлэх тав дахь цохилтыг гүйцэтгэсэн Кузяев тэнцээний гоолыг /3:3/ оруулсан хэдий ч Хорватын сүүлийн цохилтоос ялагч тодрох байв.

Энэ хариуцлагатай цохилтыг Ракитич амжилттай гүйцэтгэж хорватууд 4:3-аар хожиж, хагас шигшээд Английн шигшээтэй хүч үзэхээр тодорлоо.

Ийнхүү оросууд нутгийнхаа дэвжээн дээр үзэгчийн суудлаас ДАШТ-ий хагас шигшээ болон шигшээ тоглолтуудыг үзэхээр боллоо. Гэхдээ эх орондоо болсон ДАШТ-д тэд 52 жилийн өмнөх түүхэн амжилтаа давтахыг тун дөхсөн нь энэ удаа ард түмнээ чамгүй баярлуулж чадсан болов уу.

Эх сурваж: МОНЦАМЭ агентлаг