Хосуудын харилцаа хэчнээн гал халуун эхэлсэн ч аль нэг цэгт хүрээд гацаанд ордог. Бэлгийн гажиг, согогийн эмч нар хосын харилцаанд хамгийн чухал нөлөөтэй сексийн алтан дүрмүүдийг хэлж өглөө. Та үүнийг дагавал харилцаа тань тун тааламжтай байх аж. 

1 Платиниум дүрмийг турш 

"Алтан дүрмийг бид бүгд мэднэ: Өөртөө хүсдэг шиг бусдад ханд. Харин платиниум дүрэм бол өөр. Хамтрагчийнхаа өөртөө хүсдэгээр нь ханд. Та үүнд чухал биш гэсэн үг. Таны хайртай хүнийг юу хамгийн их өдөөж байна, үүнийг нь долоо хоногт ядаж нэг удаа хийж өг" 

- Invisible Divorce: Finding Your Way Back to Connection  номын зохиолч, бэлгийн гажиг, согогийн эмч Меган Флеминг.

2 Бэлгийн амьдралаа бусадтай бүү харьцуул

"Рик, Жефф хоёр биднээс хавьгүй олон секс хийдэг юм билээ гэж олон хос боддог. Бид өөрсдийгөө бусадтай харьцуулж эхлэхэд дорой, эсвэл илүү байгаагаар мэдэрдэг. Удаан хугацааны харилцанд хэн олон, хэн сайхан хийж байгаа нь чухал биш. Цагийн эрхээр бэлгийн харилцаа өөрчлөгддөг тул эдгээр өөрчлөлтийг эерэгээр хүлээж авах хэрэгтэй."

- Калифорнийн Сан Франциско дахь бэлгийн гажиг, согогийн эмч Кийли Ранкин.

3 Таны хүслийг унтраадаг биш, өдөөдөг зүйлсэд анхаар

"Хосууд надаас тусламж гуйж ирэхэд би тэдэнд хамтрагчийнхаа дур булаам талд нь анхаарахыг зөвлөдөг. Анх та юунд нь татагдсан, ямар үед хайртай хүн тань дур булаам байдгийг санах хэрэгтэй."

- Калифорни мужийн Лос Анжелес хотын бэлгийн гажиг, согогийн эмч Кимберли Резник Андерсон. 

4 Долоо хоногт дор хаяж нэг удаа секс хий

"Долоо хоногт хамгийн багадаа нэг удаа секс хийдэг хосууд үүнээс бага хийдэг хосуудаас хавьгүй илүү сэтгэл ханамжтай, жаргалтай байдаг. Судалгаагаар батлагдсан. Секс хийхэд биемахбодод олон өдрийн турш эерэг нөлөө үзүүлдэг. Гэхдээ шинжлэх ухааныг түр хойш тавиад хайртай хүнтэйгээ хэр ойрхон ойртож байгаадаа анхаараад үз. Ядарсан үедээ ч хамаагүй эхлэлийг нь тавиад биеэ эзэмдвэл тархи удалгүй дасаж ядрахыг мартсан байх болно."

- She Comes First: The Thinking Man’s Guide to Pleasuring a Woman номын зохиолч, бэлгийн гажиг, согогийн эмч Иан Кернер.

5 Хүүхэдгүй болзоонд явж сур

"Хүүхэд өсгөж хүмүүжүүлэхэд маш их энерги зарцуулдаг тул хосууд бие биенээ хайрлан хамгаалж амжихгүйд хүрдэг. Хүүхдэдээ хайртайгаа илэрхийлэх бас нэгэн арга бол тэднээс өөр харилцаатай, зөвхөн тэднээс болж нөхөр, эсвэл эхнэртэйгээ хамт байдаггүй гэдгээ ойлгуулах юм. Ээж, аав нь бие биедээ хайртай байгааг харах ямар ч хүүхдэд сайхан, амар амгалан мэдрэмж төрдөг. Та хүүхдүүд харах хүн олоод хоёулхнаа байх газар олж, тархин дахь допаминаа идэвхжүүлэх хэрэгтэй."

- Кимберли Резник Андерсон. 

6 Аутеркурс хий

"Сексийн менюнд ихэвчлэн интеркурс л зонхилдог. Аутеркурс гэдэг нь аман, гараар болон хүрэлцэх бусад хэлбэрээр хайртай хүнийхээ дур хүслийг хангах юм. Интеркурс, аутеркурсыг зүйрлэвэл ганц удаа цагаан хоол идэж үзээд "Цагаан хоол ийм олон сонголттой, амттай байсан юм уу" гэж гайхахтай адил. Сүүлийн үеийн судалгаа дурдахад л эмэгтэйчүүд дур тавихад хэлүүгээр хүртэх таашаал чухал нөлөөтэйг тогтоосон. Мөн аутеркурс шинэ төрлийн таашаал мэдрүүлж, харилцааг шинэчлэх болно." 

- Иан Кернер