Зарим шатахуун  импортлогчид  өчигдрөөс эхлэн  АИ92 шатахууныхаа үнийг  литр  тутамд  260  төгрөгөөр нэмжээ. Мөн МТ болон М ойл, “Тэс”-ийн шатахуун түгээх станцууд ажиллахгүй байна гэсэн мэдээлэл байна. Уг мэдээллийн мөрөөр томоохон Шатахуун  түгээх станц /ШТС/-уудын  үнэ тарифыг тодрууллаа.

Өнөөдөр “Петровис” ХХК-ийн хот орчмын бүх шатахуун түгээх станцуудад АИ 92 бүрэн тасарчээ. Зөвхөн 22-ын Товчоо, Гацуурт дахь салбарт нь бага хэмжээний нөөцтэй үлдсэн талаарх тус компанийн оператор өгөв. Үнийн талаар тус компаниас тодруулахад “Хот дотор бензин түгээхгүй байгаа нь үнэн. Харин  АИ 92 шатахуун нэмэгдээгүй. Нано 92 шатахуун 260 төгрөгөөр нэмэгдсэн” гэв.

“Шунхлай” ХХК-ийн хувьд бусад шатахуун импорлогчид шатахуун өгөхгүй байгаагаас өндөр ачаалалтай ажиллаж, зарим газар 50-100 метрийн урт цуваа үүсгэсэн байна. Зарим шатахуун түгээх станцууд дээр АИ92 шатахуун дууссан талаар тус компанийн ажилтан ярив. "Шунхлай" компани үнийн хувьд нэмэгдэлгүйгээр иргэдэд үйлчилж байгаад жолооч нар ам сайтай байна. 

Өнгөрсөн долоо хоногт уг асуудал дээр УУХҮЯ-ны Түлшний бодлогын хэлтсийн дарга Л.Раднаасүрэн "Шатахууны хангамж гэдэг маш чухал. Өнөөдрийн байдлаар хангамж хэвийн түвшинд байгаа. Улсын хэмжээнд 115 мянган тонн шатахууны үлдэгдэл нөөцтэй байна. Энэ нь өнгөрсөн жилүүдийн мөн үетэй харьцуулахад ижил түвшинд байгаа” хэмээн мэдээлж байсан юм.  Харин шатахуун импортлогчдын зүгээс автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор ийнхүү нэмэгдүүллээ. 

Энэ талаар иргэд фэйсбүүк хуудаснаа санал бодлоо хуваалцаж байна.