“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ынхан Нийслэлийн Засаг дарга С.Батболдод хандаж гэр хорооллын жирийн айлд хонох хүсэлт илгээхээр болжээ. Тэд хэдий тав тухтай амьдардаг ч зөвхөн халаалтын асуудалтай тулгараад буй өрх айлуудын төлөөлөлтэй танилцуулж, яндангаасаа салахад ямар хүндрэл бэрхшээл байгааг ойлгуулахыг зорьж байгаа ажээ. 

Албаны хүмүүс утааны асуудал ярихдаа иргэдийн оролцоонд муу дүн тавьдаг бол иргэд халаагуурын асуудал шийдэгдчихвэл нүүрс түлэхгүй гэдэг. Тэгвэл утааг бууруулах эрх мэдэл бүхий хүмүүс иймэрхүү байдлаар иргэдийнхээ бодит амьдралтай танилцвал нааштай шийдэл гарах боломжтой гэж тус ТББ үзэж байгаа ажээ.