Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр Газар чөлөөлж, барилга албадан буулгах тухай албан тоот захирамж гаргажээ. 

Тус захирамжид:

"Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд зохих зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 3600 м2 газрыг чөлөөлж, 270 м2 талбай бүхий хоёр давхар барилгыг албадан буулгасугай" гэжээ.