Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр захирамж гарган Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 

Тэгвэл нийслэлийн Засаг даргыг шинээр томилох хүртэл түүний бүрэн эрхийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан гүйцэтгэхээр болсон байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан болон нийслэлийн удирдлагын багийнхан хотын дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаатай холбогдуулан өчигдөр хүндэтгэл үзүүлсэн юм.


Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболдын хэлсэн үгийг ЭНД дарж уншина уу.