Нийслэлийн Засаг даргын тамгын тамгын газар болон ИТХ түүний харъяа төрийн байгууллагуудыг Яармагийн дэнж рүү нүүлгэх төлөвлөгөөг Хотын дарга С.Батболд танилцууллаа. Ийнхүү нүүлгэн шилжүүлсэнээр 35 мянган албан хаагч төвлөрлийг бууруулахад хувь нэмрээ оруулах юм. Мөн цаашид нийслэлийн хэт төвлөрлийг багасгахын тулд Багануур, Багахангай, Налайх дүүргийг Зуун, Майдар хотын хамт дагуул хот болгохоор төлөвлөж байгаа ажээ. 

Харин их дээд сургуулиудыг Багануур дүүрэг төвлөрүүлэх гэнэ. Нийслэлийн хоёрдугаар төрөх эмнэлэгийг ирэх жилээс хүүхийн эмнэлэг болгон ажиллуулахаар болжээ. Харин тус эмнэлэг нэгдүгээр эмнэлэгийн ойролцоо удахгүй баригдах шинэ байранд төвхнөх юм.

Утааг багасгахын тулд Хотын дарга 11 байршилд орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү хөтөлбөр нь орлогод нийцсэн, түрээсийн гэсэн хоёр янз байх бөгөөд иргэнээс цахилгаан дулаан, усны хэрэглээтэйгээ өвлийн сард 120 мянган төгрөгөөс хэтрэхгүй зардал гаргах байх гэв.