Допингийн эсрэг үндэсний төв энэ жилийн наадмаар бөхчүүдээс авсан шинжилгээний хариу гарсан бөгөөд Наадмыг зохион байгуулах комисст хүргүүлснээ өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн.

Тус мэдээллийн зэрэгцээ хоёр бөхөөс допинг илэрсэн гэх албан бус мэдээлэл цацагдаад буй юм. 

Үүнтэй холбоотойгоор энэ жилийн улсын наадмын барилдаанд шөвгөрсөн бөхчүүд өчигдрөөс мэдэгдэл хийж эхэллээ. 

Тэд "Наадмыг зохион байгуулах комиссоос утасдаж, шинжилгээний хариу гарсан, ямар нэгэн хориотой эмийн бодис илрээгүй гэж хэлсэн" хэмээн мэдэгдээд буй. 

Улсын наадамд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авдаг аж.

Одоогийн байдлаар шөвгөрсөн 16 бөхөөс 14 нь биеэс нь допингийн төрөлд тооцогдох эмийн бодис илрээгүйг мэдэгдээд байна. 

Мэдэгдэл хийсэн 14 бөх:

  1. Монгол Улсын Арслан Ц.Содномдорж
  2. Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс
  3. Монгол Улсын аварга Н.Батсуурь
  4. Монгол Улсын начин А.Давааням
  5.  Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий
  6. Монгол Улсын начин Б.Цэдэнсодном
  7. Монгол Улсын аварга С.Мөнхбат
  8. Монгол Улсын харцага Д.Анар
  9. Монгол Улсын начин Э.Энхбат
  10. Монгол Улсын начин Б.Орхонбаяр
  11. Монгол Улсын аварга Ч.Санжаадамба
  12. Монгол Улсын начин Н.Баярбаатар
  13. Монгол Улсын гарьд Б.Гончигдамба
  14. Монгол Улсын начин Л.Цэрэнтогтох


Мэдэгдэл хийгээгүй 2 бөх

  1. Монгол Улсын аварга Э.Оюунболд
  2. Монгол Улсын начин Ж.Ням-Эрдэнэ


Мэдэгдэл хийсэн 14 бөхийн мэдээллийг ЭНД дарж дэлгэрэнгүй үзнэ үү.