Өнөөдөр дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хоёр Солонгосын ерөнхийлөгчийн уулзалтыг агшин алдалгүй ажиглаж байна.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгоны Өмнөдийн талд харьяалагдах хэсэгт гар барьснаар тэдний түүхэн уулзалт эхэлсэн юм.

Ким Жөн Ун Өмнөд Солонгосын хилийг автомашинаар бус, явган давж орж ирсэн юм.  Ингэснээрээ тэрбээр 1950-1953 оны Солонгосын дайнаас хойш Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт хөл тавьсан Умард Солонгосын анхны удирдагч болж байна. Залуу Ким Өмнөд Солонгосын ерөнхийлөгчид хандан мөн Умардын талыг давахыг хүссэн нь сэтгэл хөдөлгөсөн үйл явдал байлаа.  Хоёр улсын ерөнхийлөгч сэтгэл хангалуунаар гар гараасаа хөтлөлцөн хилийн дээсийг давж байгаа нь.

Хоёр Солонгос түүхэндээ гурав дахь удаагаа дээд хэмжээний уулзалт хийж байгаа нь энэ юм. 


Тэд уулзаж хус мод тарьжээ. Хус модны бат бөх ургадаг тул сүр хүчний бэлгэ тэмдэг юм. Модны дэргэд “Энд энх тайван, хөгжил цэцэглэлтийн үндэс суурь тавигдав” гэсэн бичигтэй дурсамжийн самбарыг нээж, зураг татууллаа.


Хилийн зурвас дахь саравч


Мерседес Бенз хөлөглөсөн түүнийг Хойд Солонгосын 12 бие хамгаалагч  хамгаалжээ.

Төрийн тэргүүнүүд гар барилцаж, Ким хилийн дээс алхах мөчийг харсан Өмнөд Солонгосын иргэд баярлан хүлээж авчээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаас “Ким Ё Жон хоёр Солонгосыг нэгтгэх үйл явцыг түргэтгэх хэрэгтэй” гэж хэлснийг дамжуулжээ. Энэ уулзалтаас дэлхий дахин их зүйлийг хүсэн хүлээж буй.