Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй дээд хэмжээний уулзалт хийх Панмүнжом тосгонд Сөүлийн цагаар баасан гарагийн буюу маргааш өглөөний 9:30 цагт хүрэлцэн ирнэ гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газар буюу Хөх ордон мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжлав.

Ким Жөн Уныг угтан авах ёслол болсны дараа 10:30 цагт хоёр улсын удирдагчид дээд хэмжээний уулзалт хийж эхэлнэ. Хэлэлцээ хийснийхээ дараа тэд холбогдох баримт бичигт гарын үсэг зурж, хамтарсан мэдэгдэл хийх  ажээ. Харин оройн 6:30 цагаас тэд хамтдаа оройн зоог барих юм байна.

Хоёр Солонгосын удирдагчид сүүлийн 11 жилийн хугацаанд анх удаагаа дээд хэмжээний уулзалт хийх гэж байгаа нь энэ билээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг