Мандала бол Буддын шашинтнуудын оюун санаагаа цэгцэлж, тэнцвэржүүлэхдээ ашигладаг “шидэт” хээ. Нэг төрлийн бясалгал ч гэж хэлж болно. Таны оюун санаа ямар нэг зүйл үймүүлж, сэтгэлийг тань шаналгаж байгаа бол өөрт хэрэгтэй мандалаг сонгож, хэдэн минут ширтээрэй. Мандалагийн хээ тус бүр өөрийн гэсэн утгыг илэрхийлнэ. Таны сонгосон дүрс оюун санаа, биеийн энергийн сувгуудад буй хүндрэлтэй асуудлыг шийдэхэд тус болж, араатан амьтдын хүч чадал, эрч хүчийг өгөх болно. 

Та нүдээ аниад гурван удаа гүнзгий амьсгаа аваарай. Дараа нь нүдээ нээж, доорх дүрснүүдээс нэгийг нь сонго. Та хамгийн түрүүнд олж харсан зурагныхаа төв рүү хэдэн секундээс хэдэн минут хүртэл ширтэх хэрэгтэй. Энэ бол мэргэ, төлөг биш, харин оюун санааг цэгцлэх нэг төрлийн бясалгал гэдгийг санаарай.

1.Хоршил

Арга, билэг, эрэгтэй, эмэгтэй энергийн төгс тэнцэл буюу бүх зүйлийн хоршил юм. Үүнийг сэтгэлийн үндэс удирддаг. 

Тайлал: Дүрсийг сайн ажиглавал бөгж нь мөн чанарын давхар бүрийг илтгэж буй. Санаа сэтгэлийн баруун, зүүн тал цэцэг мэт дэлгэрч, бие биетэйгээ төгс хослон бүжиглэж байхад умард, өмнөд хэсэг тань толинд туссан дүрс мэт харагдана. Энэхүү мандала өөртөө эр хунгийн хамгаалах чадвар, эм хунгийн гоо сайхан, уран налархай байдлыг агуулжээ. Үүгээр сэтгэл зүрх, оюун санаагаа тэнцвэртэй байлгахыг сануулдаг. Энэхүү мандалаг харж бясалгаснаар бие, сэтгэл, оюуны хүчээ танцүүлж, анхаарлаа төвлөрүүлнэ.

2.Эдгэрэл


Тайлал: Сэтгэлийн үндсийг удирдана. Тойрог бүр мөн чанарын давхаргыг илтгэсэн. Энэхүү мандалад өөртөө итгэлтэй байдал, сэтгэлийг гүн цэвэрлэх энерги агуулагдсан. Тиймээс бүрэн илааршихын тулд бие махбод, сэтгэл хөдлөл болон сүнсээ хамтад нь цэвэрлэх ёстойг сануулна. Энэхүү мандалаг бясалгаснаар сүнс үр дагаварт хүч хаяхаа больж, одоогийн нөхцөл байдлыг ойлгож, хүлээн зөвшөөрөхөд эрч хүчээ зарцуулахыг хүснэ. Бүр нарийн харвал учир тохиолыг өөр, өөр замаар харж, ухаарч гэмээнэ эдгэрнэ гэдгийг ойлгоно. 

3. Зөн билэг


Тайлал: Сэтгэлийн үндсийг удирдана. Тойрог бүр мөн чанарын давхаргыг илтгэж, гурвалжнууд нь гурвал оршихуйг илтгэж буй. Энэхүү мандала шар шувууны шүтээнийг өөртөө агуулж, гүн харанхуйд ч хумхын чинээ гэрлийг олж харах чадварыг нь авчирна. Энэхүү мандалаг харж бясалгаснаар итгэж, сонсож, нээлттэй байхыг сүнс хүснэ.



4. Төсөөлөл


Тайлал: Сэтгэлийн үндсийг удирдана. Амьдралын гол зорилго, алсын харааг тунгалаг болгосноор хувь төөргөө танин мэднэ. Тойрог бүр оршихуйн давхаргыг илтгэж, давхарласан цагиргууд амьдралыг харах хосгүй өнцгийг бий болгодог. Энэхүү мандала цагаан барын шүтээнийг агуулж, хараа мэдрэмжийг тодруулж, ухамсрыг нэмэгдүүлнэ. Цагаан бар хэрэгтэй бүхнээ тод томруун, анхааралтай олж хардаг. Үүнийг бясалгаснаар хүсэл мөрөөдөлдөө төвлөрч, ирээдүйгээ тодорхойгоор төсөөлөх болно.


5. Нигүүлсэл

Тайлал: Үүнийг усан махбод захирдаг. Зах хүрээг дагасан цагиргууд нь хамгаалалт үүсгэж, эерэг, сөрөг орон зайн хөндий мандалагийн ромбо хэлбэртэй төвд мөргөлдөж байна. Энэ нь хүний мэдрэмж, хайр, айдас эцэстээ нэг л цэгт хүрч, одоогийн биднийг бүтээдгийг илтгэж буй.

Уг мандала нохойн шүтээнийг агуулж, түүний хариу нэхээгүй нөхөрлөл, хайр халамжийг дагуулдаг. Үүнийг бясалгаснаар амьдрал дахь асуудлуудаа шийдэж, таныг гомдоож, итгэл эмтэлсэн хүмүүсийг уучлахыг сүнс хүсэх болно. Ийнхүү сэтгэлийн шарх эдгэх үйл явц эхэлнэ.


6. Холбоо


Тайлал: Үүнийг усны махбод захирдаг. Зах дагасан цагиргууд хамгаа-лалт үүсгэж, хээнүүд төвийн тойргийг хамгаалжээ. Давхарга бүр хүмүүний харилцааны адил ямар нэгэн шинэ зүйлийг нээдэг. Уг мандала халимын шүтээнийг агуулж, түүний харилцааны онцгой арга буюу дуу чимээ, амгалан байдлыг авчирдаг. Энэхүү мандалаг бясалгахад үнэн, худлыг эргэн санаж, өөрийгөө таньж, дотоод хүслээ илэрхийлж, хүчирхэг болно.


7. Төсөөлөл


Тайлал: Үүнийг усны махбод захирдаг. Зах дагасан цагиргууд хөөс шиг хамгаалалт үүсгэж, дотор нь голыг тойрон бүжиж байгаа энергийн бөөгнөрөл буй. Энэ нь зохион бүтээх төгсөшгүй ур чадварыг бэлгэдэж, тэмээлзгэнийн шүтээнийг агуулдаг. Тодруулбал, түүний гадаргуу дээр харах чадварыг дагуулж, шинэ боломж, дур хүсэл олоход тусалж, сэтгэл догдлол, бүтээлч энерги өгнө. Уг мандалаг бясалгаснаар төсөөллөө чөлөөлөхийг сүнс хүсдэг.


8. Хайр


Тайлал: Үүнийг усны махбод захирдаг. Захыг дагасан цагиргууд хамгаалалт үүсгэж сумнууд төвийг зааж байна. Энэ мандала далайн морины шүтээнийг агуулж, сайн сайхан бодол, хүмүүжил, хайртай бүхэндээ зориулах халамжийг нь дагуулна. 

Мөн эргэн тойрны хүмүүсээ хайрлаж, хайрыг эрхэмлэн дээдлэхийг сануулдаг. Уг мандалаг бясалгаснаар дотроосоо сэргэхийг сүнс сануулна.


9. Өрөвдөх сэтгэл


Тайлал: Үүнийг огторгуйн махбод захирдаг. Хүрээг дагасан дөрвөн хэсэг загалмай болон зөрүүлсэн сэлэмүүд нэгдэж, амьдралын хүнд хэцүү үед ч зүрх сэтгэлээ дагахыг сануулах болно. Энэхүү мандала зааны шүтээнийг өөртөө агуулж, тууштай үзэл бодол, итгэл үнэмшил, тэсвэр тэвчээрийг авчирна. Уг мандалаг бясалгаснаар сүнс зүрх сэтгэлдээ найдаж, итгэл үнэмшлийнхээ төлөө тэмцэхийг сурдаг байна.


10. Хүч чадал


Тайлал: Огторгуйн сүнсний махбодыг зохицуулдаг. Хүрээг дагасан загалмай, зөрүүлсэн сэлэм, сум, дуслууд нь харуул хамгаалалтыг бэлгэднэ. Энэ нь бидний дотоод хүч, тууштай байдлын хэрэгцээ шаардлагыг илтгэсэн. Уг мандала бүргэдийн шүтээнийг агуулж, хурц хараа, хүсэл эрмэлзлийг нь дагуулна. Боломжгүй гэж боддог хүслээ агуу амжилт болгож, дотоод цэргээ сэрээх хэрэгтэй байдгийг сануулах мэт. Үүнийг бясалгаснаар эр зоригоо шинэ түвшинд аваачиж, асуудлыг өөр өнцгөөс харж, зорилгодоо тэмүүлэх болно. 


11. Тэмүүлэл


Тайлал: Огторгуйн махбодоор удирдуулдаг. Хүрээг дагасан загалмай, зөрүүлсэн сэлэм, дотор нь тогосны сүүл мэт үзэсгэлэнтэй хээ угалз нь хүсэл тэмүүлэл, бүтээлч байдлыг бэлгэдсэн. Энэхүү мандала тогосны шүтээнийг өөртөө агуулж, түүний гоо үзэсгэлэн, хүчирхэг, эрхэмсэг байдлыг авчирдаг. Өөрт буй авьяас чадвар, оюун ухаанаа дэлхий ертөнцөд санал болгох зориг, өөрийнхөөрөө байх ёстойг сануулна. Үүнийг бясалгавал эргэн тойрон дахь гоо үзэсгэлэнг олж харж, өөртөө итгэж, бусдад үлгэрлэхийг сурдаг.

12. Хамгаалалт


Тайлал: Огторгуйн махбодиор удирдуулдаг. Хүрээг дагасан загалмай, зөрүүлсэн сэлэм, мандалагийн амин зүрхийг хамгаалсан байгаа нь дайчин зан, сахилга батыг илтгэнэ. Энэхүү мандала баавгайн шүтээн буюу өөрийн гэсэн зүйлсээ хамгаалахад бэлэн гэдгээ харуулдаг оршихуйг агуулсан. Хэзээ ухарч, хэзээ бэлэн байхыг сануулна. Үүнийг харж бясалгах зуур сүнс зөн билэгтээ итгэж, зүрх сэтгэлээ сонсож, итгэл найдвараа хэзээ хамгаалахыг зааж өгөх болно.


13. Итгэл үнэмшил


Тайлал: Гал махбодын удирдлагад оршдог. Хүрээний ойролцоо гялалзаж буй хагас дугараг орой, дотор нь цагиргаас ургаж буй олон салаат дүрс үзэгдэнэ. Энэ нь дотроос ургаж, өндөрт гарч, анхаарлын төвд байхыг илтгэж буй. Энэхүү мандала арслангийн гэрэл цацруулсан энерги, бахархал, биширмээр оршихуйг өөртөө агуулсан. Мөн бидэнд үргэлж эрч хүчтэй байхыг сануулдаг билээ. Үүнийг бясалгахад боломж, арга зам эрэлхийлэхийг сүнс шаарддаг. Өөрөө өөртөө эзэн нь байж,  бахархлаа ол.


14. Хөшүүрэг


Тайлал: Гал махбодын удирдлагад оршдог. Хүрээний ойролцоо гялалзаж буй хагас дугараг орой, голд нь хөрслүүлсэн үр тариа харагдана. Үүнээс анхаарлаа төвлөрүүлж, зорилгодоо шаргуу байж, эрх чөлөөний төлөө замдаа тулгарсан саадыг зайлуулах бэлэн байдал, эрч хүчийг харж болно. Уг мандала морины шүтээн буюу цуцашгүй энерги, анхаарал төвлөрөлт, хүч чадлыг агуулжээ. Үр тарихад бордоо хэрэгтэй, ингэснээр та урагшилж, дотоод хүсэл эрмэлзэл, амбицаа дэмжиж чадахыг бясалгаж харснаар ойлгоно.


15. Өөрчлөлт


Тайлал: Гал махбодын удирдлагад оршдог. Хүрээний ойролцоо гялалзаж буй хагас дугараг орой, дотор нь эргэлдэж буй хуй салхи үзэгддэг. Энэхүү мандала могойн мэдрэмж, хуучин зүйлсээс салж, шинийг хүлээж авах чадварыг агуулсан. Улмаар хэцүү даалгаврыг биелүүлэхийн өмнө эрч хүчээ гамнавал амжилтад хүрнэ гэдгийг сануулдаг билээ. Үүнийг бясалгаснаар дотоод гал дөлөө бадрааж, гэрэл гаргахад тусална.


16. Боломж


Тайлал: Гал махбодын удирдлагад оршдог. Хүрээний ойролцоо гялалзаж буй хагас дугараг орой, дотор нь замчлах од олон тийш гэрэлтэж буй мэт үзэгдэнэ. Үүгээр нэг газар зогсож байвч салаа зам олон байдгийг илтгэжээ. Уг мандала тоншуулын өөдрөг, зорилготой, элбэг дэлбэг рүү тэмүүлэх зан чанарыг агуулсан байна. Ингэснээр бидэнд хаалттай хаалгыг сайн сайхан, аз жаргал дотор нь бий гэсэн итгэл найдвараар шантралгүй хүлээхийг сануулна. Үүний бясалгахад өдрийг хэрхэн зарцуулах, боломжийг өөртөө бий болгохыг сүнс заах болно.

17. Бүтээн байгуулалт


Тайлал: Шороон махбодыг удирддаг. Бүтээлч санааг илтгэж буй навчин хэлбэртэй дүрсийг хүрээлсэн хатгуур болон өөр өөр зүгт заасан сумнуудад анхаарлаа хандуулаарай. Эл мандала орангутанг сармагчны шүтээнийг агуулсан болохоор зөвхөн амьд үлдэхийн тулд бус, баялаг бүтээхээр ажиллаж, хөдөлмөрлөдөг байдлыг авчирна. Энэ нь бидэнд дээд хязгаарын төлөө бүтээлч, овсгоотой байхыг сануулдаг. Үүнийг бясалган харснаар бүтээлч талтайгаа холбогдохыг сүнс шаардах болно.


18.Талархал

Тайлал: Шороон махбодыг удирддаг. Сарны мөчлөг бүхий дэлхийг тойрсон сум болон татах хүч нь таны хийж бүтээсэн бүхнийг илтгэнэ. Уг мандала бухын хүчирхэг байдал, газар шороотой тогтоосон нарийн холбоо, байгалийг танин мэдэх чадварыг агуулсан. Үүнээс бид даруу зүрх сэтгэлтэй хорвоо ертөнц дэх өөрийн үүргээ ухамсарлахад туслах аж. Энэхүү мандалаг бясалгаснаар амьдралынхаа нэгэн мөчийг ой тоондоо үлдээж өөрөөсөө “Би талархалтай байна уу” гэж асуухыг сүнс сануулна.


19. Зөн совин


Тайлал: Шороон махбодыг удирддаг. Төвдөө нийлсэн хэд хэдэн шугам бүхий хайрцгийг чиглэсэн сумнуудыг анхаар. Энэ бол анхаарлын илрэл. Уг мандала махчин загасны шүтээнийг шингээж, орчин тойрны тухай мэдлэг, сатаарашгүй анхаарлыг агуулжээ. Нөгөөтэйгүүр өөртөө итгэж, өнгөрсөн дэх сул дорой байдлаа харуулахгүй байхыг илтгэнэ. Үүнийг бясалгаснаар зорилгоо өөрчлөхийг сүнс шаардана. Өөрт хэрэггүй дуу хоолойнуудаас салж, өөрийн жинхэнэ зорилгодоо анхаарах хэрэгтэй. 

20. Харилцаа


Тайлал: Шороон махбодыг удирддаг. Амьдрал, уг үндсийг илэрхийлэг навчийг санагдуулам дүрсийг хүрээлсэн сумнуудыг анзаар. Энэхүү мандала чонын шүтээнийг өөртөө агуулж, зөн совинт мэргэн ухаан, оюуны өндөр түвшинд харилцаа тогтоох чадварыг дагуулна. Үүнээс бид хамтын ажиллагаа, түүний доторх тус тусын үүрэг, нэгдлийг олж харна. Үүнийг бясалгаснаар байгальтай эргэн нэгдэхийг сүнс сануулдаг.