Дотоод хүн тань бусдыг үргээдэг байх магадлалтай. Хүн гэдэг амьтан бусдыг шүүмжлэх дуртай. Таних ч бай, танихгүй ч бай хамаагүй шүүмжилдэг. Ийм хүмүүсийн үг, үйлдлийг тоох хэрэг байхгүй. Бид өөрийнхөөрөө л үлдэнэ, тэдний хүслээр амьдрахгүй шүү дээ. Анх уулзахад хүйтэн хөндий хүмүүс байдаг даа. Бүдүүлэг ч юм шиг санагддаг. Тэд үнэндээ дотроо сайхан сэтгэлтэй гэдгийг гаднаас нь хараад хэлэхэд хэцүү. Гэхдээ ийм хүмүүсийг сайн таних үед хамгийн халамжтай байх нь олонтаа. 

Дараах 10 зан чанар танд байдаг бол та маш хүчирхэг хувь хүн юм : 

  1. Та үргэлж үнэнийг хэлдэг. Шударга зан бол таны гэм биш зан. Та хэлсэн бол тэнгэр ниргэж байсан ч буцахгүй. 
  2. Та шулуухан яриатай. Хэн нэгнийг гомдоочихвий гэхийн оронд шулуун, шударга ярих нь илүү чухал санагддаг. Та худлаа ярьж чаддаггүй. 
  3. Та үргэлж шинэ зүйлд нээлттэй байдаг. Шинэ санаа, шинэ зүйл туршихад хэзээд бэлэн. Бусад хүмүүс санаархдаг ч үгүй тэр зүг рүү очиж амжилт олдог. Амгалан тайван байдлыг нь алдагдуулсанд зарим нь бүр танд уурладаг гээч. 
  4. Та шинэ шийдэл гаргаж ирдэг. Та бусдыг дагадаггүй, асуудлыг өөрийнхөөрөө шийдвэрлэхийг илүүд үздэг. Өөрийн гэсэн өвөрмөц шийдлийг ч олдог. 
  5. Та сэтгэлийн хаттай. Зорилгодоо тууштай бөгөөд хүссэн үр дүндээ хүрэхийн тулд өөрийгөө бүрэн дайчлахад бэлэн.
  6. Гомдоллогч хүмүүст дургүй. Өдөржин гоншгонож, гомдоллодог хүнтэй хамт байснаас ганцаараа байсан нь дээр гэж боддог. Танд түүнд зарцуулах цаг зав байхгүй. 
  7. Мунхаглалыг тэвчдэггүй. Та өөрөө нээлттэй хүн тул хэт туйлширдаг, нэг талыг барьсан үзэлтэй хүмүүст дургүй. Та тэднээс бушуухан холдож эсвэл бодож байгаагаа шулуухан хэлчихдэг. 
  8. Та насандаа баймгүй мэргэн ухаантай. Хувьсгалч сэтгэлгээ болон шинэ зүйлд суралцах хүсэл таныг бусдаас онцгой болгодог. Та бүхнийг эхнээс нь дуустал нь сайтар бодолцдог. Үеийнхнээсээ илүү байдаг тул тэдний ундууцлыг төрүүлдэг. 
  9. Хий дэмий ярианд дургүй. Хов базахыг үздэггүй. Хүмүүс чухал биш зүйлийг ярилцаж хэчнээн их цаг үрдэгийг та гайхдаг. Та зөвхөн сонирхолтой, чухал, ухамсартай яриа өрнүүлэхийг хүсдэг.
  10. Та сайхан сэтгэлтэй. Та бол үнэндээ энэ хорвоо дээрх харьцахад хамгийн тааламжтай хүмүүсийн нэг. Цаг заваа дэмий зүйлд үрдэггүй мөн амжилтад хүрч чаддаг болохоор тань зарим хүмүүс танд атаархаж, шүүмжилдэг. Тэд өрсөлдөх биш шүүмжлэх л чадвартай учир атаархахаас өөр арга үгүй хоцорно.