Вьетнамын коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонгийн Куба улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд зохион байгуулах хоёр улсын бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтын үеэр Кубын талаас аялал жуулчлал, биотехнологи, эмийн үйлдвэрлэл болон суурь салбаруудад хөрөнгө оруулах саналыг Вьетнамын бизнес эрхлэгчдэд тавина гэж Карибийн тэнгисийн сав газрын арлын тус улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас зарлав.

Вьетнамын төлөөлөгчдийн бүрэлдхүүнд багтсан дипломатчийн тэмдэглэснээр, Вьетнам нь Ази дахь Кубын хоёр дахь том худалдааны түнш боловч худалдааны хэмжээ хоёр улсын чадавхи хийгээд хүсэл зорилгод хараахан нийцэж чадахгүй байгаа ажээ. 2017 онд хоёр талын худалдааны хэлцлүүдийн нийлбэр дүн 220 орчим сая ам.доллар болсон байна.

Куба, Вьетнам хоёр 1960 оны 12 дугаар сард дипломат харилцаа тогтоосон ажээ.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг