НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ болон БНАХАУ-ын төлөөлөгчдийн хэлэлцэн зөвшилцөж буй худалдааны асуудлаарх гэрээг даган мөрдөж байгаа эсэхийг хэрхэн хянахтай холбоотой асуудлаар талууд урьдчилсан тохиролцоонд хүрсэн байна. Энэ тухай АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин лхагва гарагт “CNBC” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгджээ.

“Бид хяналтын механизмын талаар тохиролцоонд хүрсэн. Бээжин болон Вашингтон энэ ажлыг гүйцэтгэх бүтцийг бий болгохтой холбоотой зарим асуудлыг хэлэлцэж зөвшилцөлд хүрлээ. Бид үүнд маш нухацтай хандаж байгаа” гэж тэрбээр хэлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа хэлэлцээний энэ үе шатанд “худалдааны асуудлаар хийж буй зөвлөлдөх уулзалтыг дуусгах хугацааг товлох” төлөвлөгөөгүй байгаа гэдгийг тэрбээр мэдээлжээ. Хэрэв бид тохиролцоонд хүрч чадвал энэ нь сүүлийн 40 жилийн хугацаан дахь АНУ болон БНХАУ-ын эдийн засгийн харилцаанд хамгийн чухал өөрчлөлт болох болно гэж Стивен Мнучин цохон тэмдэглэжээ.

АНУ-ын Сангийн сайдын онцлон хэлснээр, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн шадар сайд Лю Хэтэй хийж буй хэлэлцээ нь үр дүнтэй үргэлжилж байна. Тэрбээр худалдааны асуудлыг хэлэлцэхээр пүрэв гарагт Лю Хэтэй дахин утсаар ярих аж.


Эх сурвалж: Монцамэ агентлаг