Хөдөлмөрийн Үндэсний намын шинэчилсэн дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хэлэлцлээ.

Хөдөлмөрийн Үндэсний намын 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит бус Их хурлаар баталсан намын шинэчилсэн дүрэм нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын шинэчилсэн дүрмийг бүртгэв.


Эх сурвалж: Дээд шүүх