АНУ-ын хорих ялаас хугацаанаас нь өмнө суллах шүүх магадлалын комисс алдарт дуучин Жон Ленноны амийг хөнөөсөн Марк Дэвид Челменийг хугацаанаас өмнө суллахаас татгалзах шийдвэрийг арав дахь удаагаа гаргасан тухай New York Daily News сонин мэдээлсэн байна.
 
Хугацаанаас өмнө суллахаас татгалзсан хариу гарснаар Чепмен шоронд дахиад хоёр жил ял эдлэх болж байгаа аж. Тэрээр хугацаанаас өмнө суллахыг хүссэн ээлжит өргөдлөө өмнө нь 2016 онд гаргаж байсан юм байна.
 
Ноцтой гэмт хэрэг үйлдсэн Челменийг хугацаанаас өмнө суллах нь нийгмийн сайн сайхан, аюулгүй байдалд нийцэхгүй гэж комисс үзсэн байна. Ленноны бэлэвсэн эхнэр Йоко Оно Челменийг суллахгүй байхыг хүссэн өргөдөл гаргасан ажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг