Үйлчилгээний байгууллагуудаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх нөхцөл, боломж ямар байгааг хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө очиж үзэн үнэлэлт дүгнэлт хийж байна. Тус үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй 19-30 насны иргэд оролцож байгаа бөгөөд өнөөдөр Сандэй болон И-март гэсэн хоёр худалдааны төв, ХААН, Голомт, Төрийн гэсэн гурван банкны нөхцөл байдалтай танилцах юм байна.