Google компани дуу хоолойны тусламжтайгаар ухаалаг гар утсыг удирдах боломжтой “Voice Access” аппликейшнийг нэвтрүүлжээ. Энэхүү аппликейшн нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гар утасны хэрэглээг хялбарчлахад зориулагджээ.

“Voice Access” аппликейшн нь гараа ашиглалгүйгээр, дуу өгөх замаар бичвэрийг засах, нэг аппликейшнээс нөгөө аппликейшн рүү шилжих, аппликейшн рүү нэвтрэх товчийг дарах, доош нь гүйлгэх зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой гэнэ. Тус аппликейшн нь “Google Play” дээр англи хэлээр байгаа бөгөөд хөгжүүлэгчид цаашид бусад хэлүүдийг нэмэх тал дээр ажиллахаар төлөвлөж байгаа аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг