Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг Мөсний баяр ирэх 3 дугаар сарын 2-4-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгойд болно.

"Хөх сувдын орон" хэмээх тус баярыг 2000 онд анх зохион байгуулсан бөгөөд түүнээс хойш тасралтгүй 20 дахь жилдээ зохион явуулж буй юм. Мөсны баярыг зорих гадаад, дотоодын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж, орон нутгийн байгалийн үзэсгэлэн, үндэсний өв уламжлал болсон тоглоом, уралдаан тэмцээнийг мөсөн дээр зохион байгуулж, мөсөн урлалын бүтээлүүдийг өрсөлдүүлж, шилдгийг шалгаруулдаг уламжлалтай.

Тус мөсний баярын хүрээнд хоёрдугаар сарын 28-нд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд "Цасны баяр" зохион байгуулах аж.

"Хөх сувдын орон-2019" мөсний баярын хөтөлбөрийг хүргэж байна.