Дэлхий дахинд 10-р сарыг хөхний хавдрын талаар урьдчилан сануулах сар хэмээн уг сард хөхний хавдрын талаар олонд мэдээлэл түгээх, тус өвчинөөр өвдөн эмчлүүлж байгаа хүмүүст туслах зорилгоор хандив цуглуулдаг. Манай орны хувьд ч мөн эрт оношлуулаагүй, уг өвчний талаар тодорхой ойлголтгүйн улмаас эмчид хандаагүйгээс болж сүүлийн шатанд орж эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл гарч байна. Статистикийн тооноос харахад нийт өвчтөний талаас их хувь нь хожуу үе шатандаа оношлогддог. Хөхний хавдар үүсэхэд удамшил, даавар, орчин, физиологи , нийгэм биологийн зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Хөхний хавдар нь удамших хандлагатай байдаг тул ойр төрлийн хүмүүс нь тус өвчнөөр өвдөх эрсдэлтэйд тооцогддог. Мөн жирэмслэлтээс хамгаалах дааврын эм, цэвэршилтийн үед дааврын эмчилгээ хийлгэх зэрэг нь хөхний хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлэх магадлалтай.


Хөхний хавдрын үед илрэх шинж:

  • Хөхөнд хүрэхэд халуун байх
  • Өмнө нь хэвийн байсан хөхний толгой дотогш татагдаж хонхойсон
  • Хөхний арьс татагдана, жүржийн хальс шиг харагдах
  • Хөхний арьс улайх, өнгө нь өөрчлөгдөх
  • Биений юмны мөчлөгтэй холбоогүйгээр хөхний хэмжээ гэнэт томрох
  • Хөхнөөс тунгалаг, цусархаг шүүс гарах
  • Хөхний толгой өвдөх, арьс нь хуйлрах, үрчийх
  • Биений юмны мөчлөгтэй холбоогүйгээр хөх байнга өвдөх, эмзэглэлтэй байх
  • Суганы булчирхай “цочих”
  •  Хөхөнд бэрсүү үүсэх, хөх хавагнах


Урьдчилан сэргийлэх арга хэмжээ

Хөхний хавдраас бүрэн сэргийлэх боломжгүй ч дараах арга хэмжээг авсанаар үүсэх эрсдэлийг бууруулах боломжтой. Тухайлбал амьдралын хэв маягийг өөрчлөх, дасгал хөдөлгөөн хийх, илүүдэл жинг багасгах гэх мэт. Хөхний хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй чухал арга нь илрүүлэх үзлэг юм. Хөхний хавдарыг эрт илрүүлсэнээр өвчлөл ба нас баралтыг багасгах боломжтой.


Хөхөө шалгах таван арга

Алхам 1. Хөхөө толинд шалгах, мөр цэх, гараа ташаандаа байрлуулах

Сарын тэмдэг дууссанаас хэдэн өдрийн дараа таны хөх хөндүүр биш үед хөхөө шалгах нь хамгийн тохиромжтой. Цэвэршсэн бол сард нэг удаа тогтмол шалгаж хэвших хэрэгтэй.

  • Хөхний хэмжээ, хэлбэр, өнгө хэвийн байгааг шалгах
  • Нүдээр харахад хэлбэр нь жигд, ямар нэг хавдсан ч юмуу өөрчлөгдсөн шинж байгаа эсэхийг ажиглах

Алхам 2. Одоо гараа өргөөд ижил төстэй шинжүүдийг ажиглах.

Алхам 3. Толь руу харсан чигтээ таны хөхний нэг эсвэл хоёр толгойноос ямар нэгэн шингэн зүйл гарч байгааэсэхийг ажигла (усархаг, сүү шиг, шар шингэн эсвэл цусбайж болно)

Алхам 4. Хэвтэрийн байдалтай хөхөө тэмтэрч үзэх. Баруун гараараа зүүн хөхөө дараа нь зүүн гараараа баруун хөхөө мэдрээрэй. Гарны үзүүрээр хөхний эргэн тойрныг хүчтэй дарах бас зөөлөн хүрэхээс гадна 4 хуруугаараа тэгш хамтад нь тойруулан илэх. Эхлээд хөхний гуравны нэгийг дээрээс доош гэсэн байрлалаар , дараа нь суганаас хөхний дунд хүртэл тойруулан хуруугаараа даралттай илж үзээрэй.

Алхам 5. Хамгийн сүүлд босоо юмуу суугаа байдлаар. Ихэнх эмэгтэйчүүдэд нойтон юмуу тослог үед хөхөө шалгах нь амар гэж үздэг тийм учраас шүршүүрт орж байхдаа 4-р алхамд дурдсан зөвлөгөөний дагуу шалгах боломжтой.