Шүлхий өвчний улмаас хөл хорио тогтоосон Биокомбинат орчмын бүс дэх 219 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулахаар боллоо. Харин гаднах бүсээс очиж ажиллах багш нарыг дэглэм дуустал тухайн бүсээс гаргалгүй ажиллуулах бөгөөд хорио цээрийн дэглэм 28 хоногийн турш үргэлжлэхюм.